ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ САЙТАР УНШИНА УУ.

Бүх зүйл дүрмийн дагуу байх нь бидэнд саадгүй амьдрахад тусална.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

ulhudluh.mn вэбсайт нь нийт үл хөдлөх зуучлалын компаниуд болон хувь хүн, иргэдэд  үл хөдлөх хөрөнгөө борлуулах, сурталчилах болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

 

Вэбсайтаар үйлчлүүлэх журам

ulhudluh.mn сайтад үл хөдлөх хөрөнгө болон зуучлалын компани, зуучлагч, хувь хүний тухай мэдээлэл оруулахдаа бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлсний дараа багцаа сонгох бөгөөд, админ зөвшөөрсний дараа таны оруулсан мэдээлэл вэбсайтад байрших болно. Та байршсан зарыг засах, нуух, цуцлах, болон устгах бүрэн боломжтой.

 

Үйлчлүүлэгчийн бүртгэл ба түүний аюулгүй байдал

Үйлчлүүлэгч зар, сурталчилгаанд  зориулан шаардлагатай мэдээллээ өөрөө оруулах бөгөөд админ зөвхөн багцанд тохирох эрх бүхий зөвшөөрөл олгоно. Оруулсан мэдээлэлд бүхий л төрлийн хууль дүрмийг зөрчсөн үг, хэллэг, утга санаа агуулсан бол шууд устгах эрхтэй бөгөөд үүнтэй холбоотой хариуцлагыг ulhudluh.mn вэбсайт нь хариуцахгүй болно.

Ulhudluh.mn вэбсайтаар дамжуулан үл хөдлөх зуучлалын компанитай холбогдсон бол тэдний үйлчилгээний нөхцөлийг уншихыг танд зөвлөж байна.

 

Үйлчилгээнд өөрчлөлт оруулах

ulhudluh.mn үйлчилгээний нөхцөл буюу багцаа бүхлээр болон хэсэгчилэн ямар нэгэн анхааруулгагүйгээр өөрчлөх эрхтэй.

 

Өмчлөгчийн эрх

ulhudluh.mn-н үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа программ хангамж, худалдааны тэмдэг, эмблем, лого, фото зураг болон бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно. Эдгээр үйлчилгээний нөхцөлийг ямар нэг байдлаар  зөрчсөн тохиолдол илэрвэл бидэнд info@ulhudluh.mn хаягаар мэдэгдэнэ үү!

Харьцуулах