ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭГҮЙ ЗАРЫН САЙТ

ЗАР ОРУУЛАХ

  1. Та үл хөдлөх хөрөнгийн зар оруулахын тулд эхлээд бүртгүүлэх шаардлагатай.
  2. Үүний тулд нэвтрэх/бүртгүүлэх товчлурыг дарж бүртгүүлэх гэдгийг сонгоно.
  3. Танд энгийн хэрэглэгчээр болон зуучлагчаар зар оруулах гэсэн 2 сонголт үүснэ. Хэрэв та зуучлагч бол зуучлагч гэдгийг сонгоно уу.
  4. Ингээд өөрийн тухай мэдээлэлийг оруулна. Энэхүү мэдээлэл нь таны оруулсан зар бүр дээр харагдах болно. Өөрөөр хэлбэл та ulhudlduh.mn сайтад бүртгүүлсэн тохиолдолд таны оруулсан зар бүр дээр дээрхи мэдээлэл  харагдана гэсэн үг. Иймээс зар оруулах бүр мэдээллээ дахин дахин оруулах шаардлагагүй.
  5. Ингээд таны профайл үүсэх бөгөөд та шинэ үл хөдлөх оруулах гэдгийг сонгон зааврын дагуу өөрийн зарыг оруулна.
  6. Та мэдээллээ аль болох бүрэн гүйцэд оруулснаар таны зар хэрэглэгчдэд шаардлагатай бүхий л мэдээллийг харуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгийн фото зураг, виртуаль хэлбэрээр харах, видео бичлэгээр мэдээллээ оруулах боломжтой.
  7. Газрын зураг дээр үл хөдлөх хөрөнгийн байрлалыг өөрөө заагчаар тохируулан тавьснаар үл хөдлөх хөрөнгийн байрлалыг тодорхой мэдэх боломжийг зар сонирхож байгаа хүмүүст олгоно.
  8. Мөн байршлын тухай мэдээллийг бүрэн гүйцэд оруулсан тохиолдолд хайлтаар таны зар гарч ирэх боломжтой тул үүнийг онцгой анхаарна уу. Өөрөөр хэлбэл хот/аймаг, дүүрэг/сум гэсэн хэсгийг заавал бөглөх шаардлагатай.
  9. Шинэ орон сууцны төсөл оруулахдаа Шошго цэснээс шинэ орон сууцны төсөл гэдгийг сонгох хэрэгтэй.
  10. Зар оруулахад төлбөргүй. (Зарын тоо болон хугацаа хязгааргүй). 
  11. Таны оруулсан зар манай фэйсбүүк хуудас болон группэд давхар тавигдах болно.

Зар оруулахад анхаарах зүйлс: 

  • Зар оруулахдаа кирил үсэг ашиглана уу. Энэ нь таны зар бусдад амархан уншигдах, анхаарлыг нь татаж чадахад нөлөөлнө гэдгийг анхаарна уу?
  • Зарын гарчиг дээр зарах, түрээслүүлэх гэсэн үг оруулах шаардлагагүй. Учир нь зарын мэдээлэлд энэ нь тодорхой тусгагддаг.
  • Үл хөдлөх хөрөнгийн үнийг 2 аргаар оруулж болдог. Нэгдүгээр арга нь тоог бүтнээр нь бичих. Ж: 5000000 төг. Энэ тохиолдолд мянга, сая гэдэг үгийг оруулах шаардлагагүй. Хоёрдугаар арга нь мянга, сая гэдэг үгийг хэрэглэх. Ж: 5 сая. Энэ тохиолдолд мянга, сая гэсэн үгийг сонгож болно.
  • Өрөөний тоог заахдаа олон улсын жишгээр унтлагын өрөөний тоог оруулбал зохино. Жишээ нь 3 өрөө байрыг 2 унтлагын өрөөтэй гэх мэт.
  • Нэршилийн хувьд house –г амины сууц, apartment – г байр, townhouse –г угсраа амины сууц гэж орчуулсан болно.

ХЭРЭГЛЭГЧ ТАНТАЙ ХОЛБОГДОХ ГАРЦ

ВЭБСАЙТАД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН КОМПАНИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ

Та компанийн талаархи мэдээллээ ULHUDLUH.MN сайтад оруулснаар танай компанийн лого болон мэдээлэл зууч компани гэсэн хуудаст хадгалагдах ба ингэснээр хэрэглэгчдэд компаниа сурталчлах боломж нээгдэнэ. Иймээс та энэхүү алтан боломжийг ашиглаарай.

Ингээд хэрэглэгчид танай компанийн вэбсайт руу шууд нэвтрэх, эсвэл имэйл болон мэссэжээр танай компанитай шууд  харьцах боломж бүрдэхээс гадна бусад мэдээллүүдийг авах боломжтой болно. Компанийн мэдээлэлийг болон логог оруулахад төлбөргүй. 

Үүний тулд бидэнд  info@ulhudluh.mn хаягаар доорхи мэдээллүүдийг илгээнэ үү?

  1. Компанийн нэр
  2. Тайлбар
  3. Зураг
  4. Лого
  5. Байршил
  6. Лиценз (зөвшөөрөлийн) дугаар
  7. Хаяг
  8. Имэйл хаяг
  9. Гар утасны дугаар
  10. Факс
  11. Ажлын утас
  12. Вэбсайтны нэр
  13. Фэйсбүүк хаяг
  14. Skype, youtube, linkedn хаяг

Зуучлагч нарын мэдээлэлийг зуучлагч нар өөрсдөө бүртгүүлээд оруулна. Тухайн компанийн зуучлагч нар бүртгүүлсний дараа компанийн мэдээлэл нь вэбсайтад админы тусламжтай ордог гэдгийг анхаарна уу. Өөрөөр хэлбэл тухайн компани мэдээллээ бидэнд илгээсэн ч зуучлагч нар нь бүртгүүлээгүй тохиолдолд компанийн мэдээллийг оруулах боломжгүй.

БИЗНЕСЭЭ СУРТАЛЧЛАХ АЛТАН БОЛОМЖ

ЗАР СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ

Та манай вэбсайтад баннер болон видео хэлбэрээр зар сурталчилгаагаа байршуулах боломжтой. Бид одоогоор танд зар сурталчилгаагаа үнэгүй байршуулах боломжийг олгож байгаа тул энэхүү алтан боломжийг ашиглаарай. Үүний тулд та вэбсайтны холбоо барих хэсгээс манай мэйл хаягийг авч, видео болон баннераа бидэнд илгээнэ үү.

Харьцуулах